/ Бидний тухай / Алба, хэсгүүд / Замын цагдаагийн хэсэг / ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1992 онд Цагдаагийн тасаг анх байгуулагдсан анхны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, бодлого, чиглэлийг хэрэгжүүлж хариуцсан нутаг дэвсгэрт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох ажлыг гүйцэтгэж ирсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 463 дугаар тушаалаар Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн тасаг нь Сум дундын цагдаагийн хэлтсийн зохион байгуулалтад шилжиж, ахлах байцаагчаар 2004-2007 онд цагдаагийн хошууч Г.Батдаваа, 2003-2007 онд байцаагчаар цагдаагийн дэслэгч Ч.Мөнхчулуун, 2004-2006 онд цагдаагийн ахлах ахлагч Ц.Наранбаатар нар ажиллаж байсан. 

Замын цагдаагийн алба нь 2007 оны 6 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хэсэг болон өргөжиж, анхны хэсгийн даргаар цагдаагийн дэд хурандаа  Г.Батдаваа /2007-2008/, цагдаагийн хошууч Б.Намнансүрэн /2008-2012/, цагдаагийн ахмад Ж.Явуухулан /2012-2013/, цагдаагийн дэд хурандаа Б.Батбаатар /2013-2014/, цагдаагийн хошууч Ж.Явуухулан /2014-2017/ нар ажиллаж байсан. 

Одоо тус хэсгийн даргаар, цагдаагийн хошууч Х.Уранбаяр, ахлах зохицуулагчаар, цагдаагийн ахмад Л.Нармандах, зохицуулагчаар, цагдаагийн ахлах дэслэгч О.Өлзийжаргал, цагдаагийн дэслэгч Г.Бумбаноров, цагдаа зохицуулагчаар  цагдаагийн ахлах ахлагч Ц.Ихбаяр, цагдаагийн ахлагч Ц.Золбоо, цагдаагийн ахлагч М.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна