/ Бидний тухай / Алба, хэсгүүд / Мэдээлэл, шуурхай удирдлагын алба / МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА

МЭДЭЭЛЭЛ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА

МУ-ын Засгийн газрын 1992 оны 3 дугаар сраын 13-ны өдрийн хуралдааны 10 дугаар протоколыг үндэслэн ЦЕГ-ын даргын 1992 оны тушаалаар Цагдаагийн тасаг анх байгуулагдан улмаар тус суманд сум дундын шүүх, прокурорын газар байгуулагдсантай уялдуулан ЦЕГ-ын даргын 2004 оны 436 тоот тушаалаар сум дундын Цагдаагийн хэлтэс болгон өргөжүүлж Гэмт хэрэгтэй тэмцэх, ниймгийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгүүдийг өргөтгөн ажиллах болсон.

2006 онд тус цагдаагийн хэлтэст жижүүрийн офицерийн орон тоог батлаж анхны жижүүрийн офицероор цагдаагийн хошууч Зовдоогийн Батдэлгэр, цагдаагийн ахмад Намсрайн Баттулга, цагдаагийн дэслэгч Цогоогийн Баясгалан нар томилогдон ажиллаж байв.

2007 онд цагдаагийн ахмад Ишжамцын Баяржаргал, 2010 онд  цагдаагийн дэслэгч Жаргалсайханы Дэлгэрсайхан, 2012 онд цагдаагийн дэслэгч Жадамбын Мөнхбат, 2013 онд цагдаагийн ахлах дэслэгч Тэрбишийн Цагааннохой, 2014 онд цагдаагийн дэслэгч Батжаргалын Мягмарсүрэн, цагдаагийн ахлах дэслэгч Цэвээний Халиун, 2018 онд цагдаагийн дэслэгч Батсүхийн Ганбаатар, 2019 онд цагдаагийн дэслэгч Чимэдрэгзэнгийн Наранбат нар ажиллаж байна.

ЦЕГ-ын даргын 2018.12.25-ны өдрийн ... тоот тушаалаар Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба болсонтой холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн шуурхай удирдлагын хэсэгт жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Цогоогийн Баясгалан, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Тэрбишийн Цагааннохой, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Батсүхийн Ганбаатар, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Чимэдрэгзэнгийн Наранбат, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Дэлэггомпилийн Болормаа, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Дагийсүрэнгийн Тамираа, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Энхбатын Болдхуяг нарын 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус сумын иргэдийн амар амгалан байдал, аюулгүй амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна