/ Бидний тухай / Алба, хэсгүүд / Мөрдөн байцаах хэсэг / МӨРДӨН БАЙЦААХ ХЭСЭГ

МӨРДӨН БАЙЦААХ ХЭСЭГ

Манай улсад гадаад худалдаа өргөжин тэлж, түүнийг дагаад хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн татвараас зайлсхийх гэмт хэрэг өссөнтэй холбогдуулан тус цагдаагийн хэлтэст 2000 оны 06 сард мөрдөн байцаагчийн 1 орон тоо шинээр батлагдаж, анхны мөрдөн байцаагчаар цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-Од, 2000 оны 11 сараас ахлах мөрдөн байцаагчийн орон тоо батлагдаж цагдаагийн ахлах дэслэгч Л.Батцэнгэл, 2002 оны 11 сараас цагдаагийн дэслэгч Д.Баярмагнай нар томилогдон 3 орон тоотойгоор ажиллаж байв.

Замын-Үүд боомтоор зорчигчид болон экспорт, импортын барааны эргэлт жилээс жилд нэмэгдэн, тус цагдаагийн хэлтэс 6 сум харъяалан ажиллах болсон ажлын бодит ачааллыг харгалзан 2007 оноос Мөрдөн байцаах албыг хэсгийн зохион байгуулалтад оруулж, анхны даргаар цагдаагийн хошууч Ж.Батбаяр, мөрдөн байцаагчаар цагдаагийн дэслэгч Г.Мөнхсайхан, Д.Жаргал, Ү.Анхбаяр нар шинээр томилогдон ажиллажээ.

Мөрдөн байцаах хэсгийн анхны даргаар, цагдаагийн хошууч Ж.Батбаяр,  цагдаагийн дэд хурандаа Н.Түвдэндорж, цагдаагийн дэд хурандаа О.Мөнхбаатар, цагдаагийн ахмад Н.Энх-Амгалан, цагдаагийн хошууч Г.Мөнхсайхан, цагдаагийн хошууч Х.Хатанбаатар нар ажиллаж байв.

Одоо тус хэсгийн даргаар, цагдаагийн хошууч Б.Мөнхзул, ахлах мөрдөгчөөр, цагдаагийн хошууч Э.Дөлбадрах, ахлах мөрдөгчөөр, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан, мөрдөгчөөр, цагдаагийн ахлах дэслэгч Л.Лхамдорж, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнгөнцэцэг,  цагдаагийн дэслэгч Д.Зулбадрах нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна