/ Бидний тухай / Алба, хэсгүүд / Эрүүгийн цагдаагийн хэсэг / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ХЭСЭГ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 103 тоот тушаалаар Замын-Үүд суманд цагдаагийн тасаг байгуулагдан эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах төлөөлөгч томилогдсон үеэс Эрүүгийн цагдаагийн алба анх үүссэн түүхтэй. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 179, “Орон тоонд өөрчлөлт оруулах тухай” 379 тоот тушаалаар Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн хэсэг байгуулагдаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/37 дугаар тушаалаар тус цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчийн 2 орон тоо шинээр нэмэгдэж, эрүүгийн цагдаагийн хэсэгт хэсгийн дарга 1, эдийн засгийн ахлах мөрдөгч 1, эдийн засгийн мөрдөгч 1, эрүүгийн мөрдөгч 3 гэсэн  бүтцээр ажиллах болсон.

Тус хэсгийн анхны даргаар 2012-2014 онд цагдаагийн хошууч Э.Нямаа, 2014 онд цагдаагийн дэд хурандаа О.Мөнхбаатар, 2015-2018 онд цагдаагийн хошууч Д.Мягмаржав нар ажиллаж байсан. 

Одоо тус хэсгийн даргаар, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.Пүрэвдэлгэр, эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мягмарсүрэн, эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн дэслэгч Т.Дашдондов, эрүүгийн мөрдөгчөөр, цагдаагийн дэслэгч С.Даваадорж, эдийн засгийн мөрдөгчөөр, цагдаагийн ахлах дэслэгч Д.Анхбаяр, эдийн засгийн мөрдөгчөөр, цагдаагийн дэслэгч Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна