/ / "ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

"ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулиудад ИТХ-ын дарга, Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Анхбаяр болон холбогдох албан тушаалтан нар 55 инч бүхий мэдээллийн дэлгэцийг сургуулиудад байршууллаа.
Тус дэлгэцээр сурагчид, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, хүүхдийн тусламжийн утас болох 108, гэр бүлийн хүмүүжил, ёс заншлын талаарх сургалт, сурталчилгаа, хүүхдийн эрүүл мэнд, өсвөр насны нөхөн үржихүйн ойлголт, Төрийн байгууллагаас албан ёсоор нийтэд түгээн дэлгэрүүлэхээр гаргасан эх сурвалж нь тодорхой мэдээлэл зэргийг сурталчилан таниулах зорилгоор ашиглана.

  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна