/ / "АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС-ГЭР БҮЛ"

"АЗ ЖАРГАЛЫН ҮНДЭС-ГЭР БҮЛ"

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх "Ойлгоё-хүндэлье" арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн хэлтсээс Үлэмж тэнгэр бага сургуультай хамтран "Аз жаргалын үндэс-гэр бүл" тэмцээнийг 5 ангийн 10 гэр бүлээс бүрдсэн багуудын дунд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд оролцогч багууд аав, ээж, хүүхдийн болон багийн гэсэн 5 төрлийн даалгавраар хоорондоо өрсөлдөж тэргүүн байранд 2а анги, хоёрдугаар байранд 4а анги, 3 дугаар байранд 5а анги тус тус шалгарлаа.
Зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхи санаачлагатай хамтран ажилласан Үлэмж тэнгэр бага сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна