/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АХМАД АЖИЛТНУУДЫГ УРЬЖ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АХМАД АЖИЛТНУУДЫГ УРЬЖ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Туршлагатай, хөдөлмөрийн чадвартай, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн ахмадуудын санал, санаачлагад түшиглэсэн “Зөвлөх-зааварлах” баг бүрдүүлэх, хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа, олон нийтийн цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаанд зөвлөх, дагалдуулах, дадлагажуулах зэргээр тэдний хүч туслалцаа, дэмжлэгийг авах, 3 үеийн залгамж халааг бэхжүүлэх зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах хэсгээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн хэлтсийн ахмад ажилтнуудыг урьж, дурсамж ярилцлага, уулзалтыг зохион байгууллаа.
Ахмад ажилтнууд маань залуу халуун насаа зориулсан албаныхаа нэр хүндийг өндөрт өргөх, цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, үйлчилгээний стандартыг төлөвшүүлэх, албандаа хандах хадлага, урам зоригийг нэмэгдүүлэх талаар сургааль, сургамжаа харамгүй хайрлалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна