/ Бидний тухай / Алба, хэсгүүд / Захиргаа, удирдлагын алба / ЗАХИРГАА УДИРДЛАГЫН АЛБА

ЗАХИРГАА УДИРДЛАГЫН АЛБА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2004 оны 463 дугаар тушаалаар Замын-Үүд сум дахь цагдаагийн тасгийг Сум дундын цагдаагийн хэлтэс болгон өргөжүүлж,  бие даасан санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсноор 2005 оны төсвийн хуваарийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас  тусгаарлан Замын-Үүд сумын төрийн санд шинээр данс нээлгэж,  санхүүгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/37 дугаар тушаалаар тус хэлтсийн орон тоонд өөрчлөлт оруулж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоог өөрчилж, анхны дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэний орон тоог бий болгосон.

Одоо тус албанд дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Жаргал, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Д.Отгончимэг, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Уртнасан, бичиг хэргийн эрхлэгч-бичээч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Наранцэцэг, нярав, цагдаагийн дэд ахлагч О.Ундрах, үйлчлэгч Б.Гэрэлмаа нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна